ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#30/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

“Сул дорой хүн хэзээ ч уучилж чаддаггүй. 

Уучлал бол хүчирхэг байдлын шинж юм."

-Махатма Ганди

Онцлох график

Олон улсын валютын сан 2023 оны 7-р сарын дэлхийн эдийн засгийн тойм тайлангаа "Богино хугацаан дах уян хатан байдал, тогтвортой сорилтууд" нэрээр онцолж шинэчлэлээ.


Эдийн засгийн тойм тайланг хураангуйлбал:


🔹Дэлхийн эдийн засаг 2022 онд 3.5%-ийн өсөлттэй байсан бол 2023 болон 2024 оны эдийн засгийн өсөлт 3.0%-д хүрч буурах хүлээлттэй байна. Томоохон банкууд өндөр инфляцыг бууруулахаар бодлогын хүүгээ өсгөсөөр байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна. Дэлхийн инфляцын түвшин 2022 онд 8.7% байсан бол 2023 онд 6.8%, 2024 онд 5.2%-д хүрнэ гэж таамаглаж байна.


🔹АНУ-ын өрийн таазны хэлэлцээр амжилттай хийгдсэн, АНУ-ын эрх баригчид Швейцарын банк санхүүгийн салбар дах хямралын эрсдэлийг зогсоох бодлогын арга хэмжээ авсан нь санхүүгийн хямралын томоохон эрсдэлийг буурууллаа. Украйнд өрнөж буй дайн, цаг агаарын эрс тэс үзэгдэл болон төв банкуудын мөнгөний бодлогын нөлөөнөөс гэнэтийн шок үүсвэл инфляцын түвшин өсөх эрсдэлтэй байна. Мөн Засгийн газрын өрийн хэмжээ ихээр нэмэгдэж буй нь эдийн засгийг илүү өргөн хүрээнд хамарч сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байна. Зах зээлийн нөхцөл байдлын сайн тал нь инфляц хүлээлтээс хурдан буурч, мөнгөний хатуу бодлогыг цаашид хэрэгжүүлэх хэрэгцээг бууруулж улмаар дотоодын эрэлт дахин тогтворжих боломжтой байна. 


🔹Дийлэнх эдийн засгийн хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ инфляцын түвшнийг бууруулах нь нэн тэргүүнд тавигдаж байна. Иймд төв банкууд үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хяналт, эрсдэлийн хяналтыг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстой юм.

Хувьцааны зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 36,577.1 нэгжид хүрч, 0.9%-ийн уналттай хаагдлаа. Үндэсний их баяр наадмын амралттай холбогдуулан Монгол улсын хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх 2023 оны дундаж хэмжээтэйгээ харьцуулахад өнгөрөгч 7 хоногт бага байлаа.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт үргэлжилсэн өсөлтөө үзүүллээ. DJIA индексийн хувьд 13 дахь өдрөө дараалан өссөн нь тус индексийн 1987 оноос хойших хамгийн удаан хугацаанд дараалан өсөлттэй байгаа тохиолдол болж байна. Топ компаниудын 2-р улирлын тайлан, Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын шийдвэр, чухал эдийн засгийн мэдээнүүд өнгөрөгч 7 хоногт мэдээлэгдсэн боловч зуны амралттай холбогдуулан АНУ-ын хувьцааны зах зээлд арилжааны идэвх бага байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт эдийн засгийн мэдээ мэдээллээр дүүрэн байлаа. Холбооны нөөцийн сан болон Европын төв банк нар бодлогын хүүгээ өнгөрөгч 7 хоногт хоёул өсгөсөн хэдий ч хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл өндөр байгаатай холбогдуулан Европын зах зээлийн хувьцаанууд өсөлттэй байлаа. FTSE 100 индекс 0.4%, STOXX Europe 600 индекс 1.2%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 1.4%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банкны Мөнгөний бодлогын хурал 7 сарын 27-28-д боллоо. Төв банк бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0.0% орчимд барих шийдвэрээ хэвээр хадгаллаа. Японы төв банк Мөнгөний зөөлөн бодлогын тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд өгөөжийн муруйн хяналтыг илүү уян хатан байдлаар явуулна гэдгээ зарлалаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Бээжин хот эдийн засгаа дэмжихийн тулд илүү их бодлогын арга авна гэдгээ зарласан нь БНХАУ-ын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.4%, CSI 300 индекс 4.5%-ийн тус тус өсөлттэй байлаа. Ши Жиньпин тэргүүнтэй БНХАУ-ын шийдвэр гаргагчид буюу Коммунист намын Улс төрийн товчоо 2022 оны 12-р сард 0-Ковид бодлого цуцлагдаж эдийн засаг сэргэж байгаа энэ үед дотоодын хэрэглээг илүү нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн амлалаа. Тэд үл хөдлөх хөрөнгийн салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхээ мөн амлаад байгаа юм.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 7 дугаар сарын 24-нөөс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 928 ширхэг үнэт цаасыг 92,800,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы төв банк мөн Мөнгөний зөөлөн бодлогын тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд өгөөжийн муруйн хяналтыг илүү уян хатан байдлаар явуулна гэдгээ 7 сарын 27-28-д болсон Мөнгөний бодлогын хурлаараа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Евро бүсийн бондуудын өгөөж 7 хоногт өслөө. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →
Зах зээлийн тоон үзүүлэлтүүд

Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Инвескор ББСБ ХК /INV/ 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.

Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 57.05 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 67.2%, 17.65 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 19.2% тус тус өссөн үзүүлэлт боллоо.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Хувьцаат компанийн мэдээ

Company news

МОНОС ХҮНС ХК /MFC/ 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН📢

 2023.07.27 

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) I-р ангилалд бүртгэлтэй АПУ ХК (APU) 2023 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.


Тус компани нь 2023 оны эхний хагас жилд 517.88 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 32.4% өссөн дүн боллоо. Гэвч цэвэр ашиг эхний хагас жилд 71.67 тэрбум төгрөг болж жилийн өмнөх мөн үеэс 12.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.


Борлуулалтын орлого өссөн хэдий ч цэвэр ашиг бууралттай гарахад борлуулалт, маркетингийн зардал, ерөнхий ба удирдлагын зардал болон санхүүгийн зардал ихээр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй

“БОГД БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 📢

 2023.07.26 

“Богд банк” ХК нь 2021 оны 12-р сард нийт хувьцааныхаа 20 хувь буюу 12,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2,540 төгрөгөөр олон нийтэд санал болгон гаргаж, 31.75 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тус банк нь дараах байдлаар татан төвлөрүүлсэн хөрөнгөө зарцуулаад байгаа аж


Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: /2023.06.30-ны өдрийн байдлаар/

  • Технологийн хөрөнгө оруулалт: 17.91% буюу 2.3 тэрбум төгрөг 

  • Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжүүлэлт : 100% буюу 9.5 тэрбум төгрөг 

  • Борлуулалтын сувгийн хөгжүүлэлт, сайжруулалт: 49.1% буюу 3.8 тэрбум төгрөг. 

Дэлгэрэнгүй